Jump to ratings and reviews
Rate this book

Хугараагүй Ноён Нуруу

Rate this book

Unknown Binding

40 people are currently reading
605 people want to read

About the author

Чадраабалын Лодойдамба (1917-1970) нь Монголын зохиолч байв.
Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтай», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.
Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.
Ч. Лодойдамба БНМАУ-ын төрийн шагналыг хоёр удаа хүртсэн юм.
Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна.
Эхнэр Ч.Долгорсүрэн нь Монгол Улсын ардын жүжигчин юм.

Бүтээлүүд

"Малгайт чоно" 1946, 1953 онуудад
"Мялзангийн цагаан өвгөн" 1947
"Алтайд" 1949, 1951 онд
"Манай сургуулийнхан" тууж 1952
"Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
"Миний танилууд" 1962 он
"Гарын таван хуруу" жүжиг 1968
"Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
"Түүвэр зохиол" 1977

Эх сурвалж: Wikipedia page http://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D...

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
121 (65%)
4 stars
27 (14%)
3 stars
19 (10%)
2 stars
7 (3%)
1 star
12 (6%)
Displaying 1 - 8 of 8 reviews
Profile Image for Nyamka Ganni.
281 reviews139 followers
January 16, 2013
бас л гоё зохиол шүү. Хорвоогийн хатуу хөтүүд хугараагүй ноён нуруу, монгол сайхан эр, сайхан аав, сайхан хань, сайхан залуугийн тухай...

Profile Image for Usku  Enkh.
5 reviews6 followers
August 15, 2017
"Энэ үед Дорж гуаг харахад их үер юм уу салхинд хэсэг мөчирөө хугалуулсан боловч ялж гараад навчаа дэлгэн байгаа бүдүүн улиас шиг байв".
Ч.Лодойдамба гуан энэ зохиол дээр ч Тунгалаг Тамир роман дээр ч тэр зохиолын гол дүрд оноодог амьдралын хатуу бэрхшээл болгоныг сонсохоор л гол дүрээ өрөвдчих юм аа.
Юу ч болоогүй байхад "амьдрал яагаад ийм хатуу юм бээ" зэрэг пост бичээд байдаг үеийн нөхөд энэ номыг уншихад тиймэрхүү зүйлс амнаас нь гарахаа шууд болихоор юм байна хаха.
Profile Image for нимбэг.
34 reviews
September 23, 2021
Ч.Лодойдамба гуайн Солонго өгүүллэгийг уншаад гэгэлзэн догдолж асан үе, одоогоос хоёр гурван жилийн өмнө. Эцэст нь Солонго яваад өгсөн нь л амттай байж билээ. Хэзээ нэгтээ учрах ёстой бол учирч л таараа даа...
Харин одоо Хугараагүй ноён нуруу.
Хүн амьдралдаа хэчнээн ихийг туулна вэ! Амьдрал богинохон богинохон, хэтэрхий богинохон л гэлцдэг, туулж өнгөрүүлсэн, туучиж гарсныг нь бодохоор уйдмаар урт ч юм шиг. Өгүүллэгт гарч буй хувь заяаны даажигнал, тохуурхал, шалгуур даамай хүнд, дандаа, хүнийг дотроос нь идэж, сэтгэл зүрхийг нь базлан, тасчиж хаяж, хүнд лантуугаар хүчтэйхэн дэлсэж буй ч, эцэст нь монгол эр хүний ноён нуруу үл хугарчээ. Тэр тэсэж тэвчсээр, хааяадаа нууцгай өмөлзөж, ихэнхдээ нурж, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж, гашууныг ханатал амсаж явсаар үхэх тавьлантай юм байж. Ийм их ачааг дааж чадах болохоор нь үүрүүлсэн хэрэг. Дорж өвгөнийх шиг сэтгэлээр өвчилсөн хүнтэй нэг сайхан ярилцах юм сан.
31 reviews
September 24, 2019
Жаахан охин явахдаа уншчихаад өө тэгээд энэ өөдгүй хүүхний хүүхдүүдийг өсгөөд амьдраад байхдаа яахав дээ гэж бодоод дуусгачихаад дургүй цааш нь түлхэж байлаа. Гэхдээ саяхан уншаад үнэхээр хугараагүй ноен нуруу юмаа гэж бодсон. Бас их баЯрласан. Амьд явна гэдэг л их сайхан.
Profile Image for Naranzul Ganbold.
10 reviews1 follower
April 26, 2016
Амьдралын хатуу хүтүүд нухлагдаж бүх гуниг, ганцаардал, зовлон зүдгүүрийг сэтгэлийн их хаттайгаар туулж өнгөрүүлэх тэр их хүч хүн бүрт байж болох тухай өгүүлсэн юм шиг. Тэр тусмаа айл гэрийн эзэн хүний тухай тун чиг тэсвэр тэвчээрийн хязгаарыг харуулсан байх
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 8 of 8 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.